• MN
  • EN
  • CN
  • RU
  • БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД АВЛИГЫН ЭСРЭГ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
    10/04/2019

    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшил бизнесийн байгууллагуудыг  авлига, ашиг сонирхлын зөрчил,  эрсдлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд хамруулахад МҮХАҮТ дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг.

    Энэ ажлын хүрээнд МҮХАҮТ-д гишүүнээр элссэн 50-иад аж ахуйн нэгжид “Ёс зүйтэй бизнес” сэдвээр АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар Н.Батчулуун мэдээлэл өглөө.

    Тэрээр иргэд олон нийт, бизнес эрхлэгчид хууль тогтоомжоо чандлан мөрдөж, шударга ёсыг бэхжүүлж, нийгмийг эрүүлжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг уриаллаа.

    Latest 150
    Latest 150