• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Trade expo Indonesia” олон улсын үзэсгэлэнг оролцохыг урьж байна
    10/08/2019

    TRADE EXPO INDONESIA 2019
    "MOVING FORWARD TO SERVE THE WORLD"

    Индонез улсын Худалдааны яам, Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 34 дэх удаагийн “Trade expo Indonesia” олон улсын үзэсгэлэнг Индонезийн гадаад худалдааны өсөлтийг нэмэгдүүлэх, үндэсний экспортын гүйцэтгэлийг сайжруулах, Индонез улсад үйлдвэрлэсэн чанартай, шилдэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн зах зээлд таниулах, сурталчлах, бизнесийн түншлэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийх зорилгоор “Дэлхийд үйлчлэхийн төлөө урагшлая” сэдвийн дор 2019 оны 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

    Үзэсгэлэнгийн үеэр худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын форум, Бизнесийн зөвлөгөө мэдээлэл, бүс нутгийн хэлэлцүүлэг, хилийн чанадын болон дотоод дахь худалдааны төлөөлөгчдийн газруудын танилцуулга, Ток шоу, B2B  зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах тул бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч Та бүхнийг шинээр нэвтрүүлж буй орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологи, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй  газар дээр нь танилцаж судалгаа хийж өөрсдийн бизнесийн цар хүрээгээ тэлэхийг урьж байна.

    Зохион байгуулагдах салбар чиглэлүүд:

    Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.tradexpoindonesia.com/ хаягаас авна уу.

    Холбоо барих:
    Утас: 99017740
    Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150