• MN
  • EN
  • CN
  • RU
  • “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ” ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛНО
    10/14/2019

    “ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан Стандарт Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН”-ыг 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

    Монгол улсын Шадар Сайдын ивээл дор зохион байгуулагдах уг чуулганы хүрээнд “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ” гардуулах ёслолын ажиллагаа болно.

    Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийг чанартай, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр ханган ажиллаж  тодорхой үр дүнд хүрсэн, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын болон бусад удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг олон нийтэд сурталчлах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд энэхүү шагналын зорилго оршино.

    ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ:

    • АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА
    • БҮТЭЭГДЭХҮҮН
    • ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн гурван төрлөөр шалгаруулна.

    Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр

    Бүрдүүлэх материал: Хавсралт татах

    Материал хүлээн авах хаяг:

    МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газар-402 тоот /мэргэжилтэн М.Хосбаяр/

    Утас: 70109090,  99051059


    Стандарт, хэмжил зүйн газрын II байр, 3-р давхар, 304тоот /мэргэжилтэн С.Алтанцэцэг/

    Утас: 70185289, 91158855

    Latest 150
    Latest 150