• MN
  • EN
  • CN
  • RU
  • Сав баглаа боодлын ертөнц - 2019 үзэсгэлэнд урьж байна
    10/17/2019

    Сав баглаа боодлын ертөнц (Шанхай) үзэсгэлэн (SWOP 2019) 2019 оны 11 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотын шинэ олон улсын үзэсгэлэнгийн төвд зохиогдох гэж байна.
    Энэхүү үзэсгэлэн нь өнөөгийн сав баглаа боодлын зах зээлийн "эрэлт, хэрэгцээ" -г хангах төдийгүй, сав баглаа боодлын цаашдын чиг хандлагыг бий болгож, зах зээлийн бүх сегментийг хамран, савлагааны бүх салбар сүлжээг нэгтгэж, салбарын шинэчлэл хийх халуун цэг болж өгдгөөрөө онцлогтой юм.
    МҮХАҮТ-ын зүгээс энэхүү бизнес аялалд оролцогчдод 2 өдрийн зочид буудал, өдрийн хоолны хөнгөлөлт олгож VIP худалдан авагчийн хөнгөлөлт эдлэх эрхийг олгоно.
    2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал бүртгэнэ.
    Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
    Утас: 312501, 99077781
    Email: baigalmaa@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150