• MN
  • EN
  • CN
  • RU
  • Ази номхон далайн бүсийн тэргүүлэгч аялал жуулчлалын шоу, үзэсгэлэн
    10/23/2019

    Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Энэтхэг улсын Мумбай хотноо 2020 оны 02 дугаар сарын 03-05-ны хооронд зохион байгуулагдах “ОТМ Мумбай” олон улсын Аялал жуулчлалын шоу, үзэсгэлэнд талбай авч оролцохыг урьж байна.

    Тус үзэсгэлэнг Монгол Улсад суугаа Энэтхэг Улсын Элчин сайдын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар бэлтгэн ажиллаж байна.

    “ОТМ Мумбай” олон улсын аялал жуулчлалын шоу, үзэсгэлэн нь Энэтхэг улсын Аялал жуулчлалын яамны санаачлилгаар уламжлал болгон зохион байгуулагддаг хамгийн том үзэсгэлэн юм. Дэлхийн 50 гаруй улсын 1000 орчим оролцогчид оролцдог ба Ази номхон далайн бүсийн тэргүүлэгч аялал жуулчлалын шоу, үзэсгэлэнд тооцогддог юм.

    Дэлгэрэнгүй мэдээлэл, үзэсгэлэнгийн талбайн түрээсийг энэ линкээр орж үзнэ үү.

    Холбоо барих:

    Утас: (976) 11-312371, 99017740

    Latest 150
    Latest 150