• MN
  • EN
  • CN
  • RU
  • Куба Улсын 37 дахь удаагийн FIHAV - 2019 олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
    10/23/2019

    БНКУ-ын Гадаад худалдаа, Гадаадын хөрөнгө оруулалтын яам, Худалдааны танхимаас жил бүр хамтран зохион байгуулдаг, Латин Америк, Карибын орнуудад бизнес хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны томоохон боломжийг олгодог “Хаванагийн олон улсын үзэсгэлэн яармаг” буюу “FIHAV” нь 11 дүгээр сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд Кубын нийслэл Хавана хотын ойролцоох “ЭкспоКуба” төвд зохион байгуулагдах гэж байна.

    Энэхүү үзэсгэлэн 1983 оноос өнөөдрийг хүртэл 37 жил тасралтгүй зохион байгуулагдаж буй хамгийн том үзэсгэлэн юм. Уг үзэсгэлэн яармаг 25000 м2 талбайг хамардаг бөгөөд 60 гаруй орны 4000-4500 орчим үзмэр, бараа, бүтээгдэхүүний дээж тавигдаж, 60-70 орны Худалдааны танхим, бизнес эрхлэгчдийн төлөөлөл бүхий 120000-150000 орчим зочдыг хүлээж авдаг байна.

    Монголын бизнес эрхлэгчид туршлага судлах, зах зээлийн судалгаа хийх зорилгоор оролцох тохиолдолд Элчин сайдын яамнаас шуурхай дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлснийг дуулгахад таатай байна.

    Хамгийн багадаа 9 мкв үзэсгэлэнгийн талбай захиалах боломжтой бөгөөд 1мкв талбайн түрээс 100 CUC буюу ойролцоогоор 100 ам.доллар.

    Та бүхэн үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон хөтөлбөрийг холбоос дээр дарж үзнэ үү. 

    Холбоо барих:
    МҮХАҮТ, Үзэсгэлэн, Яармагийн Газар
    Утас: (976) 11-312371,99017740

    Монгол Улсаас БНКУ-д суугаа Элчин сайдын яам
    Утас: (53-7) 204- 2763
    Факс: (53-7) 204- 0639
    Цахим шуудан: havana@mfa.gov.mn
    Хаяг: Calle 66 No.505, Esquina. A, 5ta.- A Miramar, Playa, Ciudad de La Habana

    Latest 150
    Latest 150