• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ-ын Гоулд ангилалын гишүүн Хантай Хайрхан ХХК-нийн товч танилцуулга
    10/24/2019

    Siilen Cashmere товч танилцуулга

    Компанийн ерөнхий мэдээлэл

    • Оноосон нэр: Хантай Хайрхан ХХК
    • Гэрчилгээний дугаар /регистрийн дугаар/: 5426618
    • Өмчийн хэлбэр: 100% хувийн эзэмшлийн
    • Үндсэн хаяг:Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг , 11-р хороо, Энхжин хотхон 106-1 тоот
    • Эрхэлдэг  үйл ажиллагааны чиглэл: Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа
    • Байгуулагдсан он:2010 оны 11 сарын 15
    • Вэб хаяг: www.siilencashmere.com
    • И-Мэйл: Siilencashmere@gmail.com
    • Худалдааны тэмдэг: Siilen Cashmere

    Хантай Хайрхан ХХК нь ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2010 онд байгулагдсан. Манай компанийн үндсэн бренд нь “Сийлэн кашемир” бөгөөд бидний эрхэм зорилго бол Монгол ямааны ноолуураар сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээл дээр өрсөлдөж  Монгол ноолууран бүтээгдэхүүнийг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, экспорт хийх явдал юм. Бид ноолуурын сорилтын төвтэй нягт хамтарч ажилласнаар бүтээгдэхүүний түүхий эд нь стандартын шаардлага хангаж буйг хянаж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж,  олон улсын харилцагч нарт нийлүүлдэг.

    “Сйилэн кашемир” бренд нь АНУ, БНСУ, Европын улсууд болон Япон улс руу экспортлогдож байна.

    Хүчин чадал: Манай компани сард 5000-6000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хамгийн чанартай ноолууран утсаар бүтээгдэхүүнээ сүлжиж  үйлдвэрлэж байна.

    Latest 150
    Latest 150